top of page

Бидний тухай

Эрдмийн Өргөө тавтай морилно уу

Эрдмийн Өргөө сургалтын төв нь Номын Гүүр олон улсын байгууллага болон Европын 10 хүний бүрэлдэхүүнтэй GMP4 багийн дэмжлэгтэйгээр 2017 оны 05 сарын 24-ны өдөр албан ёсоор нээлтээ хийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Номын Гүүр олон улсын байгууллага нь хөгжиж буй орнуудын алслагдмал бүсэд гадаад хэлний сургалтын төв болон номын сан байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлдэг олон улсын төрийн бус байгууллага юм. Одоогоор Камбодж, Шриланк, Монгол гэсэн улсуудад хорь гаруй сургалтын төвүүдийг нээгээд байна.


Номын гүүр ТББ нь Германы WHU (Otto Beisheim School of Management) сургуультай хамтран  практикт тулгуурласан бизнес болон манлайлалын төсөлт сургалт явуулдаг бөгөөд GMP4 баг нь тус сургалтанд хамрагдан 6 сарын турш Сайншандын сургалтын төвийг нээх төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн одоогийн энэхүү төвийг  нээсэн түүхтэй.  GMP4 нь өөр өөр мэргэжил, мэдлэг туршлагатай нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй баг юм .   

Аливаа хэлийг сурахад насны хязгаар гэж үгүй.

Бидний эрхэм зорилго

Бид сургалтын төвөө аймгийнхаа ард иргэдийн хамгийн их очих дуртай газруудын нэг болгон оюутан сурагчдад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байна.

Our Mission

Байршил

Манай сургалтын төв нь сургууль цэцэрлэг, хотын төвд ойрхон буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг, Залуус хороололын 33-р байрны 5 тоотод байрладаг.

 

Дорноговь аймаг

Сайншанд сум

3-р баг, 33-р байр

5 тоот 

www.erdmiin-urguu.wixsite.com

Утас: (976)-9603-9096

bottom of page